Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Харилцаа холбоо > Асуулт хариулт

Зарлагдсан урамшуулалууд бүгд хүчин төгөлдөр үйлчилж байгаа юу?

Манай компаниас зарласан урамшуулалуудын ихэнх нь цаг хугацаа заагаад хэрэгжиж дууссан байгаа. Гэхдээ бид цаг үеийн үйл явдалуудтай холбогдуулж түр хэрэгжээд дуусах болон тогтмол үзүүлж байх харилцагчдаа дэмжсэн урамшуулалуудыг гаргаж байх болно.

Танай байгууллага данс нээхдээ ямар төрлийн данс нээж үйлчилгээ үзүүлдэг  вэ?

Манай компани нь хувьцааны (DORGEX Trade) болон хаалттай сангийн (DRG Pam) хөрөнгө оруулагч болох боломжтой данс нээж өгч таныг арилжаанд оролцох боломжоор хангаж өгнө.

Дансандаа байршуулах мөнгөний доод хэмжээ хэд байх ёстой вэ?

Та арижааны дансандаа хамгийн багадаа 100 ам доллар байршуулах шаардлагатай.

Шинэ данс нээхэд хэр хугацаа шаардагдах вэ?

Манай компанийн вэб сайтаар орж шаардагдах мэдээллээ бөглөж явуулсан тохиолдолд таны данс 5-10 минутын дотор нээгдэнэ. Харилцагч та шинээр нээсэн дансандаа анхны зуззатгал хийснээр таны арилжаанд оролцох данс идэвхжинэ. Энэ үйл явцын дараа таны бүртгүүлсэн e-mail хаяг руу харилцагчийн логин дугаар нууц үгийн хамт очих болно. Мөн компанийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж арилжааны дансаа нээлгэж болно. Нэг нэрээр хэдэн ч данс нээлгэж болно.

Дансны нууц үгээ хэрхэн солих, нууц үгээ мартсан тохиолдолд хаашаа хандах вэ?

Харилцагч та өөрийн арилжааны платформ дээр дараах байдлаар нууц үгээ сольж болно. Нууц үгээ мартсан тохиолдолд support@dorgoshi.com хаяг руу данс нээхдээ бүртгүүлсэн e-mail хаягнаасаа албан ёсны хүсэлтээ платформд ордог логин дугаарын хамт явуулна. Таны хүсэлтийн хариуг e-mail хаяг руу тань явуулах болно.

Арилжаанд оролцоход ямар хэмжээний шимтгэл төлдөг вэ?

Дансанд мөнгө хийх болон данснаас мөнгө татан авахад ямар хугацаанд гүйцэтгэгдэх вэ?

Харилцагч та арилжааны платформоо цэнэглэх мөнгөө манай компанийн Голомт банкан дахь 3300000-921 данс руу хийсэн мэдээллээ funding@dorgoshi.com e-mail хаяг руу явуулсан тохиолдолд 5-10 минутын дотор мөнгөн хөрөнгө арилжааны платформд цэнэглэгдэж орно. Мөн компани Хаан банкны төгрөгийн дансаар таны зузаатгалын хүлээн авах боломжтой. Харилцагч арилжааны данснаасаа мөнгө татан авах хүсэлт гаргасан даруйд бид хүсэлтийн дагуу мөнгө татан авах үйл явц эхлүүлэх бөгөөд таны мөнгөн хөрөнгө тухайн өдрөө таны хүлээж авах банкны валютын данс руу шилжүүлэх болно. 

Харилцагч та бүхэн санал хүсэлт, асуулт байвал бидэнд байнга илгээж байгаарай. Та санал хүсэлт бидний үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр болно. Та бүхний арилжаа наймаанд амжилт хүсье.

Доргоши ХХКомпани

 
Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com