Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Бүтээгдэхүүн > Бодит данс нээх заавар

Бодит данс нээх заавар.

 Сонирхогч та бүхэнд бодит данс нээхэд тус дөхөм болох үүднээс энэхүү зааврыг орууллаа. Асууж тодруулах зүйл байвал манай компанийн support@dorgoshi.com э-майл хаяг руу асууж тодруулах зүйлээ илгээхийг хүсч байна. Зурган дээр бүхэлд нь зааварлаж харуулсан тул зарим ойлгомжтой зүйлийг давхардуулан тайлбарласангүй. Та мэдээллээ монгол галигаар галиглаж латин үсгээр бичиж оруулна. Дансны төрлөө форекс маржин арилжааны бодит данс нээх бол (ECN Premier Spread) сонгож хүсэлтээ ирүүлнэ. Хэрэв хувьцааны арилжаанд оролцох (DORGEX Trade) эсвэл хаалттай хувийн хөрөнгө оруулалтын санд (DRG Pam) хөрөнгө оруулалт хийх эрхтэй данс нээлгэх гэх сонголтуудыг сонгож ирүүлнэ. Үүний дараа browse дээр дарж өөрийн иргэний үнэмлэхний ар өвөрийг скайнердсан JPG, PNG өргөтгөлтэй файл хэлбэрээр бэлдсэн баримтаа оруулна. Хамгийн сүүлд харилцагч болоход шаардлагатай гэрээ, үйлчилгээний нөхцөлүүд гэх мэт 3 баримтыг чагтлаад Open account товчийг дарснаар таны мэдээлэл манай компанийн мэдээлийн санд орно. Тухайн мэдээллийн дагуу манай компани танд форекс арилжаанд оролцох бодит дансыг 5-10 минутын дотор нээж өгнө. Данс нээсэн тухай шинэ дансны дугаар бүхий мэдээлэл таны бүртгүүлсэн э-майл хаяг руу очиход та тухайн дансандаа мөнгөн хөрөнгө зузаатгах ёстой. Дансанд зузаатгал хийсний дараа харилцагч та онлайн арилжааны платформд нэвтрэх нууц үгээ оруулан арилжаанд оролцох боломжтой. Доор данс нээх заавар зургийг оруулав.



 
Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com