Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Бүтээгдэхүүн > Сануулга

ЭРСДЭЛИЙН ТАЛААРХ САНУУЛГА

Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдэлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд хараахан бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд (Demo account) арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Энэхүү эрсдэлийн талаарх мэдэгдэл нь санхүүгийн инженерчлэлийн дүнд бий болсон хөшүүрэгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь өндөр эрсдэл агуулж байдаг тул үүсч болох эрсдэл болон бусад олон сул талыг ил харагдуулахгүй нууцалсан байж болно. Үүсч болох өндөр эрсдэлтэй холбоотойгоор та арилжаанд оролцож байгаа хөрөнгөө сайн зөв тооцоолж эрсдэлийг үргэлжид хамгийн бага байж болох тооцоолол дээр үндэслэн арилжаа хийхийг манай компанийн зүгээс хатууу анхааруулан сануулж байна. ФОРЕКС ВАЛЮТЫН АРИЛЖАА НЬ ӨНДӨР ХӨШҮҮРЭГ БҮХИЙ ЭРСДЭЛ ИХТЭЙ ҮЙЛДЭЛ БАЙЖ БОЛОХ ТУЛ АНХЛАН БОЛОН ЭХЛЭН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ БҮХ ХҮМҮҮСТ ТОХИРОХГҮЙ БАЙЖ БОЛНО. Таны сурсан гэж үзэж байгаа туршлага, оролдлого, арилжаа бүхэн тань  санхүүгийн эх үүсвэр болон бусад амьдралын нөхцөл байдалд нь хүнд муугаар нөлөөлж болохыг харгалзан үзэж энэ арилжаа одоохондоо танд тохирох эсэхийг сайтар бодож тунгаан өөрийн гаргаж буй шийдвэртээ та эргэж нэг дүгнэлт хийгээрэй! Хэрэв та бэлэн болоогүй бол өөрийн хөрөнгийг бүхэлд нь болон хэсэгчилэн алдах магадлал тун өндөртэй байгаа шүү.

Харилцагч болохоор хүсэгч та хэн нэгэн сургагч багш болон мундаг арилжаачин гэх хэн нэгний ятгалга дүр үзүүлсэн хуурамч үйлдэлд хууртаад ашиг олж болох, амьдралд тань дэм тус болох зүйл мэт буруу ойлголттой яваад байгаа юм биш биз гэж бид анхааруулж байгааг маань шийдвэр гаргахаасаа өмнө сайтар нэг бодоорой! Форекс арилжаанд өөрийн бүх хөрөнгөө бүхэлд нь хэзээ ч оруулж болохгүй шүү. Банкны зээл болон хэн нэгэн хүний хөрөнгийг хурдан түргэн өсгөөд өгөх, чадах мэтээр хэт их хийсвэр сэтгэлгээнд баригдалгүй зөв зүйтэй шинжлэх ухаанч,  санхүүгийн мэдлэг чадвар, дадал туршлагад үндэслэсэн арилжаачин болох хэрэгтэйг “ДОРГОШИ” ХХК-ийн зүгээс албан ёсоор дахин сануулж сэрэмжлүүлж байна. Бид харилцагч болохоор шийдвэр гаргаж байгаа таны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөөгүй бөгөөд харин ч таны харилцагч болохоор гаргах гэж байгаа шийдвэр тань буруу байсан шүү гэдгийг хэрэв хууль хяналтын байгууллагад хандах шаардлага гарсан үед бид танд сануулж, анхааруулж байснаа дахин дахин давтах болно.

 

 
Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com