Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Үйлчилгээ > Дансанд мөнгө хийх , гаргаж авах

Дансандаа мөнгө хийх

Харилцагч арилжааны дансанд мөнгө хийхээр бол дараах зааврын дагуу мөнгөө шилжүүлээд мөнгө тушаасан мэдээллээ манай компанийн funding@dorgoshi.com e-mail хаяг руу явуулах хэрэгтэй. Харилцагчийн зузаатгал хийх зориулалтаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь манай компанийн харилцах болон иргэний дансанд шилжин орсоноор тухайн харилцагчийн арилжааны дансанд ямар ч асуудалгүй цэнэглэгдэх болно.

 Харилцагч таны дансандаа зузаатгасан мөнгийг бид 5-10 минутын дотор таны арилжааны платформд  цэнэглэх болно. Та 7 хоногийн ямар ч цагт дансаа цэнэглэх боломжтой (24/7). Та манай компанийн дансанд мөнгөө хийсэн тухайгаа мэдэгдэхэд бид таны хүсэлтийн дагуу хурдан шуурхай үйлчилэх болно. Урт хугацаанд буюу 90-с дээш хоног огт хөдөлгөөн хийж ашиглаагүй данснууд архивлагдан идэвхгүй төлөвт шилжиж устгагдаж байгаа.

Хүлээн авагч банк:  Голомт банк

Хүлээн авагч нь :  “Доргоши”  ХХК

Хүлээн авагчийн дансны дугаар:   33-00000 921 АМ ДОЛЛАР

Гүйлгээний утга: ........... дугаар тоот данс цэнэглэх 

/Жишээ:  100.. тоот данс цэнэглэх, / 

Мөн манай компанийн Голомт банкан дахь төгрөгийн 160 124 0549 тоот дансанд төгрөгөөр, Хаан банкан дахь төгрөгийн 5115 079 588 тоот дансанд төгрөгөөр зузаатгалаа хийж болно. Хэрэв төгрөгөөр зузаатгалаа хийх болвол манай компаниас ам долларын ханш албан ёсоор авч тооцооллоо хийж мөнгөн хөрөнгөө шилжүүлнэ үү


Гадаадаас мөнгө шилжүүлэхэд:

Beneficiary: DORGOSHI  LLC

Beneficiary's account number:  33 00000-921
Address: Suite# 139, Apartment 60, 4th Microdistrict, 19th khoroo, Bayangol district, Ulaanbaatar, Mongolia

Beneficiary's bank: Golomt Bank of Mongolia

Address: Head office of Golomt Bank, D.Sukhbaatar Square 5, P.O.Box 22, Ulaanbaatar 15160, Mongolia

SWIFT code:  GLMTMNUB

 НЭМЭЛТ: Харилцагч та арилжааны дансаа цэнэглэх мөнгөө бэлнээр манай компанид биеэр хүрэлцэн ирж бэлнээр тушааж болно. 




   Данснаас мөнгө гаргаж авах

Харилцагч та данснаасаа мөнгө гаргаж авахын тулд хүсэлтээ манай компанийн funding@dorgoshi.com  e-mail хаяг руу бичиж явуулна. Хүсэлтээ дараах зааврын дагуу бичиж ирүүлнэ. Авах мөнгөн дүнгээ үнэн зөв тоогоор болон үсгээр алдаагүй бичиж ирүүлнэ. Хүлээн авах данс эзэмшигч нь хүсэлт гаргагчийн нэрийн данс байна. Өөр харилцагчийн данс руу мөнгө шилжүүлэх боломжгүйг анхаарах хэрэгтэй. Урьдчилан мэдэгдэж захиалснаар компани дээр хүрэлцэн ирж бэлнээр авч болно.


-Хүлээн авагч банк:  

-Хүлээн авагч нь :  овог нэр

-Харилцагчийн арилжааны дансны  дугаар:
-Хүлээн авагчийн дансны дугаар:

-Хүлээн авагчийн дансны төрөл: төгрөгийн болон ам долларын алин болохыг тодорхой бичих   

-Гарган авч буй мөнгөн дүнг тоогоор болон үсгээр бичиж ирүүлэх

Данснаасаа мөнгө татан авалт хийхэд тухайн өдөртөө таны хүлээн авах данс руу шилжих болно. Данснаас мөнгө татан авалтын шилжүүлэг нь ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд хийгдэнэ. Дансанд мөнгө хийх, авах үйлчилгээг харилцагч танд бид хурдан шуурхай, хүндрэл сааталгүй өдөртөө хийж гүйцэтгэж байх болно. 

 

 
Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com