Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Үйлчилгээ > Компанийн санхүүжилт

                       Компанийн санхүүжилтын үйлчилгээ

Компанийн санхүүжилтын үйлчилгээний нөхцөл журам 

Манай компани хамтран ажиллах чадварлаг арилжаачинг багагүй хугацаанд эрэлхийлж байгаа учраас тодорхой хэмжээнд өөрийн хөрөнгөөр  эрсдэл үүрч валютын зах зээл дээр сайн арилжаа хийж ашиг орлого багагүй олж чадахуйц арилжаачин (Trader) тодруулах түүнтэй цаашид нягт хамтран ажиллах зорилгоор компанийн санхүүжилт үйлчилгээг харилцагчдынхаа дунд нэвтрүүлж байна. Манай компанийн нийт харилцагчидын 80 гаруй хувь нь арилжаанд оролцож байгаа хөрөнгө нь бага, нэмэлт санхүүжилтээр дутагдалтай байдал ажиглагддаг тул манай компаниас санхүүжилт нэмэлтээр авч болох боломжийг харилцагчиддаа олгож эхэллээ.

Энэхүү санхүүжилт нь арилжаачин хүн бүхэнд таарч тохирохгүй байж болох тул сонирхогч харилцагч бүр манай санхүүжилтийг авахаас өмнө дүрэм журам, нөхцөлийг сайн уншиж танилцан нэмэлт санхүүжилт авах эсэх шийдвэрээ зөв гаргахыг урьдчилан сануулж байна. Манай компанийн үзүүлж байгаа санхүүжилтийн үр дүн хамгийн багадаа 8-10 сарын дараа гарч болох тул хурдан хугацаанд богинын ашиг харж арилжаанд оролцогчдод тохирохгүй байж болох тул тухайн үйлчилгээг авахыг сонирхож байгаа хүн бүр манай тавьсан нөхцөл, дүрэм журам, зохицуулалтыг дахин дахин уншиж сайн судлахыг анхааруулж байна. 

Манай компанийн харилцагчид дараах шаардлага заалт, шаардлага шалгуур хангасан байвал манай компаниас 200%-ийн санхүүжилт авч арилжааны оролцож байгаа хөрөнгөндөө тус дэм авах боломжтой. Тодруулвал харилцагч та өөрийн авах хүсэлтэй нийт хөрөнгө оруулалтынхаа 33.33%-ийг өөрөө гаргахад бид таны хүссэн хөрөнгийн 66.67%-г нэмэлт хөрөнгө хэлбэрээр гаргаж өгч санхүүжилт хийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээ нь арилжаанд оролцогч танаас гадна манай компани өөрийн хөрөнгөөр багагүй хэмжээний эрсдэл өөр дээрээ үүрч байгаа болно. Компанийн санхүүжилтийн энэ үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлэх болно. Үндсэн зорилго, үүрэг даалгавраа биелүүлж шилдэг арилжаачныг олж тодруулж чадсан гэж манай компани үзвэл тухайн санхүүжилтийн үйлчилгээг зогсоож дуусгавар болгож болно.  

Санхүүжилтийг дараах журам, нөхцөлүүдээр зохицуулагдана.  

1.   Санхүүжилт авах харилцагч нь 2.000-200.000 (Хоёр мянгаас хоёр зуун мянган) ам доллароор арилжааны дансаа зузаатгаж оруулсан хөрөнгөндөө харгалзах хэмжээний 200%-ийн нэмэлт санхүүжилт авахаар албан ёсны хүсэлтээ funding@dorgoshi.com цахим хаяг руу bonus 200 гэсэн утга бүхий э-мэйл ирүүлж манай компаниас арилжааны дансандаа дэмжлэг санхүүжилт авах боломж бүрдэнэ. Харилцагч манай байгууллагын санхүүжилт авахаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд манай байгууллагын тавьсан нөхцөл, зүйл заалт бүрийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцож тухайн арилжааны бүх үйл явцад харилцагч талаас маргаан гаргах эрх байхгүй гэдгийг цохон тэмдэглэж онцгойлон  “Доргоши” ХХК-с анхааруулж байна.

2.   Санхүүжилт авсан харилцагч өөрийн хөрөнгөө 5 дахин өсгөж үр дүндээ хүрсний дараа  татан авалт хийх эрх ямар ч хязгаарлалт байхгүйгээр бүрэн нээгдэнэ. Харилцагч нөхцөлд заасны дагуу нийт хөрөнгөө урт, богино ямар ч хугацаанд тав дахин өсгөж чадсан бол манай байгууллагын тооцоолж бодсон нөхцөлөөр үр дүнгийн ашиг хуваарилалтыг бодож харилцагчид мөнгөн хөрөнгийг олгох боломжтой.

Тооцоолол, ашиг үр дүнгийн хуваарилалт, нөхцөлийн бодолт тус бүрийг сонирхогч харилцагч бүрт эксел формат дээр бэлтгэгдсэн файлаар тусад нь танилцуулна. Тухайн танилцуулгад хугацаанаас өмнө татан авалт, тооцоолол хувь хэмжээ, ашиг хуваарилалт тус бүрийг нарийвчлан бодсон бодолтыг харуулсан байгаа.

Шаардлагатай заалт хүрэхээс өмнө татан авалт хийх оролдлого хийсэн тохиолдолд харилцагчидад үр дүн, ашиг орлого багатай байдлаар зохицуулалт хийгдсэн байх тул урт хугацаанд ашиг орлого төлөвлөсөн үр дүндээ хүрэхийн тулд урт хугацааны арилжаа хийх шаардлагатай. Иймд богинын арилжаа хийж хурдан ашиг орлого олох гэж хэт их мэрийх нь эргээд эрсдэл маш ихээр үүсгэж болох тул өөрийн оруулсан хөрөнгөө болон манай байгууллагаас олгосон дэмжлэгийг богино хугацаанд бүхэлд нь буцаан алдах магадлал байгааг байж болох талтай гэдгийг сайн ойлгож анхааралдаа авсан байх нь зүйтэй.

3.   Арилжааны дансандаа зузаатгал хийснээс хойш 79 хоног дотор зайлшгүй татан авалт хийх шаардлага гарах, журамд заасан болзолыг биелүүлэхээс татгалзаж хөрөнгөө татан авах хүсэлт гаргасан тохиолдолд олсон ашгийг тэг болгож манай байгууллагаас дэмжлэг болгон гаргасан санхүүжилтийг хасаж үлдсэн хөрөнгөнөөс манай байгууллага 5%-ийн шимтгэлийг хасаж тооцон харилцагчийн хөрөнгийг гаргаж өгнө. Харилцагч нь өөрийн анх оруулсан хөрөнгөө багасгасан байсан тохиолдолд ч тухайн хөрөнгөнөөс дээр дурьдсан хувийг хасаж үлдсэн хөрөнгийг харилцагчийн нэрийн данс руу хүсэлтийг дагуу шилжүүлнэ. Ийм тохиолдолд харилцагч шууд алдагдал хүлээх болно гэдгийг анхааруулъя! Ийм заалт журмаар хязгаарлалт хийж өгсөн тул богино хугацаанд хөрөнгөө гаргаж авах гэсэн оролдлого бүр нь харилцагч танд шууд алдагдалтай байх тул оруулсан хөрөнгөө хурдан гаргаж авах гэсэн оролдлого хийхгүй байх нь зөв гэж манай компанийн зүгээс зөвлөж байна. Харин 80 хоногоос дээш хугацаанд арилжаа хийж байгаад хөрөнгөө татан авалт хийх хүсэлт гаргасан тохиолдолд болзолоос өмнөх татан авалт хоногийн тооцоолол бүрт заагдсан хувиар бодолт хийж хөрөнгийг нь гарган өгөх боломжтой.

4.   Санхүүжилт авсан арилжаачин нь нэг сард хамгийн багадаа 12 удаагийн арилжааг заавал хийсэн байх үүрэгтэй. Заавал хийх нэг удаагийн арилжаанд хэрэглэгдэх маржин нь нийт хөрөнгийн 1-ээс доошгүй хувийг ашиглаж арилжаа хийсэн байх ёстой. Энэ шалгуур шаардлага буюу 1%-с доошгүй хөрөнгийг 12 удаагийн арилжаа тус бүрт хэрэглээгүй бол тухайн заалтыг хангаагүй гэж манай компани үзээд харилцагчидийн үр дүнгийн тооцооллыг нийт ашгийн 45%-иар ашгийг бодож анх оруулсан цэвэр хөрөнгө дээр ашгийг нэмж олгоно. Нийт хөрөнгө гэдэгт харилцагчийн анх оруулсан хөрөнгө, манай компанийн өгсөн санхүүжилтийн нийлбэрийг хэлнэ. Заасан шалгуур шаардлагыг сар бүр арилжааны дансны хуулга мэдээлэл дээр үндэслэн биелэлт гүйцэтгэлийг давхар хянаж мэдээллийг баримтжуулна.  

5.   Нэмэлтээр оруулж байгаа 200% хөрөнгийн тал хувь (100%) нь арилжаанд ашиглагдах боломжтой хөрөнгө. Үлдсэн тал хувь (100%) кредит эрхээр цэнэглэгдэх бөгөөд арилжаанд дэмжлэг үзүүлнэ. Тухайн кредит эрх арилжаанд ашиглагдахгүй. Харилцагч өөрийн хөрөнгө болон ашиглагдах боломжтой бүх хөрөнгийг алдсан тохиодолд үлдсэн кредит эрх нь арилжаанд ашиглагдахгүй тул тухайн кредит эрхээр олгогдсон хөрөнгөн дээр нэмж шинэ арилжаа нээгдэх боломжгүйг анхаарч арилжаандаа тооцоололтой хандаарай! 

6.   Харилцагчийн санхүүжилт авах зузаатгалын хэмжээ өндөр  (>50.000$-с), мөн анх оруулсан хөрөнгөө өсгөж томруулан нэмэгдүүлсэн хэмжээ нь хөшүүрэгийн өөрчлөлт мөн нөлөөлж өөрчлөгдөх ёстой. Хөрөнгийн өсөлтөөс шалтгаалан хөшүүрэгийн өөрчлөлт нь “Доргоши” ХХК-ийн дүрэм журам, нууцлалын бодлого дээр тусгасан хөшүүрэгийн хэмжээг тодорхойлох 5-р зүйл заалтанд тусгасан хэм хэмжээгээр хөшүүрэг багасаж өөрчлөгдөх ёстой.

7.   Харилцагчидын зузаатгалын хэмжээ 30000 (Гучин мянган) ам доллароос дээш гарсан бүх зузаатгал тус бүрт алдагдал хэрэв хүлээвэл бид харилцагчийн хөрөнгөний 10%-ийг буцаан олгох бөгөөд харилцагч таны хөрөнгө тодорхой хэмжээнд даатгагдсан гэж ойлгож болно.

Манай компани зүгээс үзүүлж байгаа энэ дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт маань монгол улсад сайн арилжаачин байгааг олж илрүүлэх, түүнийг өөрийн дотоод нөөц бололцоо боломжоороо дэмжиж хамтран ажиллах, хамтын хүчээр үр дүнд хүрэх боломжийг түргэтгэн нээж өгөх гол зорилго агуулан ажиллаж байгаа болно.

Харилцагч та бүхэндээ арилжаанд тань амжилт хүсч

ашиг орлого нь өндөр байх болтугай гэж 

“Доргоши” ХХК-ийн зүгээс ерөөж байна.

 

 

Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com