Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Үйлчилгээ > Зах зээлийн талаарх хичээлүүд
ҮНЭТ ЦААС БОЛОН БОНД САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛИЙН
АРИЛЖААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМУУД

 

1. Өөрийн мэдлэгийн хүрээнд арилжаа хий,  энд тийм амар зүйл гэж үгүй

Зах зээл нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнтэй хөл нийлүүлэн алхах хэцүү. Үүний учир мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал

2. Ханшийн хөдөлгөөний дээд доод цэгийг ангуучлахаас илүү ханшийн чиг хандлагыг дага

Шинээр арилжаанд оролцогчдын ихэнх нь ямар ч үндэслэл суурьгүйгээр дурын чиглэл рүү шууд арилжаа хийж эхэлдэг. Энэ нь дээшээ доошоо аль ч чиглэл рүү дураар хийнэ гэсэн үг. Харин ханшийн хөдөлгөөнийг сайн судалсны үндсэн дээр ханшийн чиглэлийг зөв таамаглан арилжаанд оролцох нь сайн арилжаа хийж амжилт гаргах том боломж гарч ирдэг.

3.  Бодит арилжаанд орохоос өмнө хийсвэр дансаар сайтар дадлагжих хэрэгтэй

Хөрөнгий зах зээлийн бодит арилжааны хэв маягийг сайн ойлгох хүртлээ сайтар дадлагжиж суралцах хэрэгтэй.

4. “Шидэт томьёо” бий гэдэгт итгэн эрэл хийхээ болих хэрэгтэй

Ханшийн хөдөлгөөний чиглэл хандлагыг урьдчилан гаргаж өгдөг программын шийдлийг олон компаниуд санал болгон худалддагийг та бүхэн мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн программ нь үнэхээр үр дүнгээ өгч байх юм бол таньд тэр их үр дүнтэй программын шийдлээ тухайн компани таньд хэдхэн мөнгөнөөс өгнө гэдэгт итгэхэд хэцүү.

5. Арилжаа хийж байх үедээ өөрийн сэтгэлийн хэт их хөдөлгөөнийг дарах хэрэгтэй.

Арилжаа хийнэ гэдэг нь маш их ачаалалтай зүйл бөгөөд амжилтын оргилд хүрэх замд маш их азгүйтэл тохиолдоно. Сэтгэлийн хэт их хөөрөлдөө автан арилжаанд оролцох нь цаг хугацаа нөхцөл бүрэлдээгүй буруу үед захиалга өгөхөд хүргэдэг. Гэтэл энэ нь эцсийн дүндээ таны алдагдал хүлээх нөхцөл болдог байна. Өөрийн сэтгэл хөдлөлийг барьж тайван нухацтай бодохын зэрэгцээ алс хэтийн төлөвлөгөөт зорилгодоо тулгуурлан арилжаанд оролцох хэрэгтэй   

6. Хэрэв та хийх гэж байгаа арилжаандаа эргэлзэж байгаа бол арилжаанд бүү оролц.

 Та хэрэв ямар нэгэн байдлаар эргэлзэж өөртөө итгэл муутай байвал арилжаанд оролцохоо хойш тавьж  ирээдүйн шинж байдлыг сайтар судлан түүнээс ч илүү ихийг олж болох нөхцөл байдлыг хүрч иртэл хүлээсэн нь дээр гэж зөвлөж байна.

7. Арилжаа хийхээсээ өмнө хийх арилжаандаа таарсан төлөвлөгөө зохио.

Хувьцаа болон бонд, сангийн арилжаанд бүхэлдээ сэтгэл хөдлөл янз бүрийн ааш араншин гаргадаг арилжаачдаар дүүрэн байдаг тул та  тэдний нэг болох хэрэггүй. Харин та арилжааны арга тактик, стратеги боловсруулан бэлдсэн байх хэрэгтэй. Тухайн стратеги арга барилын дагуу арилжаанд оролцдог түүнийгээ ягштал мөрддөг байх ёстой. Энэ нь таныг элдэв алдагдал болчимгүй зүйлээс аварах болно.

8. Энэ хамгийн энгийн зүйл.

Арилжаанд оролцохдоо ойлгоход хэцүү янз бүрийн маш олон арга хэрэглэсэн арилжааны стратеги арга барилаас татгалзсан нь дээр. Эдгээр нь таныг санаа бодлыг үймэрүүлэн олон сайхан арилжааны боломжит нөхцөлүүдийг өнгөрүүлж алдах магадлалтай. Та хамгийн энгийн бай өөрийн хэрэглэж сурсан арга барилдаа итгэ найд хичээ.

9. Өөрийн хийсэн бүх арилжаагаа тогтмол шалгаж судал

Арилжаанд оролцсон сайн муу бүх арилжаагаа сайтар шинжлэн судал. Үүнээс та ирээдүйд амжилттай арилжаа хийх хамгийн сайн арга барилаа харж олж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй

 Нийт арилжаанд оролцогч та бүхэндээ аз хийморь нь ивээж, эзэн нь хичээж ашиг орлого тань их байж олз омог ихтэй байг гэж “Доргоши” ХХК-с хүсэн ерөөж байна
Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com