Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Урамшуулал

Дансаа зузаатгаж 50 хувийн урамшуулал

авч арилжаандаа оролцоорой

Манай компаниас харилцагч таны зузаатгасан үнийн дүнд 50 хувийн нэмэлт урамшууллын кредит эрхээр (арилжаалагддаг боломжтой эрх) дэмжлэг үзүүлж тодорхой хэмжээний лот гүйцээх нэмэлт шаардлагатай урамшууллын аян зарлаж байна.Урамшуулал авах сонирхолтой харилцагчид доорх нөхцөл журмуудыг сайн уншиж танилцана уу.

Энэхүү урамшуулал олгох хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Урамшууллын лот гүйцээх арилжааны үргэлжлэх хугацаа нь арилжааны 65 хоног байна.

Үзүүлж байгаа урамшууллыг дараах журмаар зохицуулна.

1.Харилцагч арилжааны дансандаа 1000 - 10000 ( Нэг мянгаас арван мянган) ам доллароор зузаатгал хийсэн харилцагч хүсэлт гаргавал урамшууллыг авах эрхтэй. Урамшууллыг харилцагчийн арилжааны дансанд кредит хэлбэрээр байршуулж өгнө. Кредит эрх нь арилжааны маржинд ашиглагдах (usable margin) боломжтой.

2.Урамшуулалд хамрагдагч арилжаачин нь зузаатгал болон урамшуулалын нийлбэр нийт хөрөнгийг 20 хуваасан хэмжээний лот арилжааг урамшуулал дуусах арилжааны 65 хоногт заавал хийсэн байх үүрэгтэй. Урамшууллын хугацаанд гүйцэтгэх ёстой лотын хэмжээг арилжааны 65 хоногтоо багтааж хийсэн тохиолдолд үндсэн мөнгө, ашиг болон кредит эрхээ бэлэн мөнгө болгон татан авах боломжтой болно. Урамшууллын хугацаанд лотын хэмжээг гүйцээж арилжаа хийж чадаагүй ч урамшуулалд хамрагдсан харилцагч ашигтай арилжаатай гарсан тохиолдолд ашиг болон өөрийн хөрөнгийг татан авч болно. Харин арилжааны лот гүйцээгүй тохиолдолд кредит эрх бэлэн мөнгө болох боломжгүй тул шууд хасагдана.

3.Урамшуулалын явцад хийгдэж байгаа арилжаанд арилжаа хамгаалах (hedge trading) гүйцэтгэл нь өмнөх арилжаанаасаа 20 минутын дотор хийгдсэн тохиолдолд тухайн hedge арилжааны лотыг урамшуулалын лотод тооцохгүй  болно.

4. Урамшууллын лот гүйцээх арилжаанд зөвхөн валютын хослол (Currency Cross) болон алтны (Gold) хослолыг ашиглана. Бусад хослол дээр хийсэн арилжааг лот гүйцээх тооцоололд оруулахгүй. Хориглосон бусад хослолоор олсон ашгийг манай компанийн зүгээс үндсэн хөрөнгөнөөс эргүүлж хасах замаар ашиг олохын өмнөх байдал руу нь буцаахыг анхааруулж байна.

5.Урамшуулалын хугацаа дуусаагүй байхад мөнгөн хөрөнгө татан авалт хийгдэх боломжгүй. Зайлшгүй татан авалт хийх байдал үүссэн, урамшууллаас татгалзсан тохиолдолд урамшууллын кредит эрх хасагдах бөгөөд ашигтай арилжаатай байх юм бол ашиг тэг болж зөвхөн анх оруулсан хөрөнгөний үнийн дүнгээс 10%-ийн үйлчилгээний шимтгэл тооцож мөнгийг гаргаж өгнө. Урамшууллын явцад хэрэв алдагдалтай байгаад татан авалт хийх шаардлага гарвал дээрхийн нэгэн адил кредит эрх хасагдаж алдагдалтай байгаа мөнгөн хөрөнгөө татан авна. Арилжааны явцад гарсан алдагдлыг манай байгууллагаас нөхөж олгох боломжгүй.

Харилцагч та бүхний форекс арилжаа тань

ашиг орлогоор арвин байг!

“Доргоши” ХХК 2024-04-10.

Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com