Нүүр хуудас Холбоо барих

БОДИТ ДАНС НЭЭХ

ДАДЛАГЫН ДАНС НЭЭХ

ХӨРӨНГӨ ТООЦООЛОЛ
(MARGIN, PIPS CALCULATOR)
Мэдээ мэдээлэл > Мэдээ

“Доргоши” ХХКомпани  харилцагчидынхаа дунд шилдэг 

форекс маржин арилжаачин шалгаруулах 

тэмцээн зарлаж байна

“Доргоши” ХХК-иас шилдэг маржин арилжаачин тодруулах тэмцээн уралдааныг 2 төрлөөр зохион байгуулахаар боллоо. Харилцагч та бүхэн уралдаанд идэвхтэй оролцож шилдэгээр шалгаран манай компанийн шагнал урамшууллыг хүртэж ашиг орлогоо нэмэгдүүлээрэй. Уралдааныг арилжааны бодит данс болон дадлагын дансаар 2 ангилан тус тусад нь шалгаруулж шилдэгүүдийг мөнгөн урамшууллаар шагнана. Тэмцээний оролцогчдын бүртгэл 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс эхэлж байна. Дараах журмын дагуу тэмцээнийг зохион байгуулж бодит болон хийсвэр дансны аваргуудыг шалгаруулж тодруулна.

Дадлагын дансны арилжаачидын тэмцээн эхлэх хугацаа: 2023 оны 9-р сарын 25-ны өдрөөс эхэлж

Дадлагын дансны арилжааны тэмцээн дуусах хугацаа: 2023 оны 10-р сарын 20-ны арилжаа хаагдах хүртэл арилжааны 20 хоног (4 долоо хоног) үргэлжилж дүнгээ гаргана.

 

Бодит маржин арилжааны дансны тэмцээн эхлэх хугацаа: 2023 оны 10-р сарын 2-ны өдрөөс эхэлж

Бодит арилжааны дансны тэмцээн дуусах хугацаа: 2023 оны 10-р сарын 31-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаагаар арилжааны 22 хоног (4 долоо хоног) үргэлжилж дүнгээ гаргана.

Шагналын сан

Дадлагын дансны 1-р байр нэг хүн 250(хоёр зуун тавин) ам долларын мөнгөн шагнал арилжааны бодит данс цэнэглүүлэх

Дадлагын дансны 2-р байр нэг хүн 150(Нэг зуун тавин) ам долларын мөнгөн шагнал арилжааны бодит данс цэнэглүүлэх

Дадлагын дансны 3-р байр хоёр хүн 100(Нэг зуун) ам долларын мөнгөн шагнал арилжааны бодит данс цэнэглүүлэх

 

Арилжааны бодит дансны 1-р байр нэг хүн 300(Гурван зуун) ам долларын мөнгөн шагнал

Арилжааны бодит дансны 2-р байр нэг хүн 200(Хоёр зуун) ам долларын мөнгөн шагнал

Арилжааны бодит дансны 3-р байр хоёр хүн 150(Нэг зуун тавин) ам долларын мөнгөн шагналаар шагнаж эхний гурван байрыг тодруулна. Харилцагч тухайн шагналаа арилжааны бодит дансандаа цэнэглүүлж арилжаагаа үргэлжлүүлж болно. Харилцагч хүсвэл өөрийн нэрийн дансандаа татан авалт хийж болно.

Дадлагын дансаар шилдэгийг тодруулах тэмцээний журам нөхцөл

Дадлагын дансны уралдаанд оролцогч нь тэмцээнд бүртгүүлэхийн тулд компанийн харилцах дансанд 100 (Нэг зуун) ам доллар түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөө компанийн харилцах дансанд байршуулж оролцоно. Тэмцээнд оролцох бүртгэлийн төлбөр харилцагчид буцааж олгогдохгүй. Дадлагын  дансны уралдаанд оролцох үлдэгдэл 10000 ам долларын хийсвэр мөнгөн хөрөнгөтэй байна. Арилжааны дансны хөшүүрэг 1:500 байна. Уралдаанд оролцогч нь хэдэн ч дансаар оролцож болно. Уралдаанд оролцогч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөний гүйлгээний утга дээр харилцагчийн дугаар болон Demo Race гэсэн утгыг бичиж ирүүлнэ. Жишээ нь : 10054 Demo Race,  

Дадлагын дансны уралдаанд оролцогч нь бүх төрлийн арилжааны хэрэгслүүдийг ашиглаж болно. Дадлагын дансны уралдаанд оролцогчдын бүртгэлийг 2023 оны 10-р сарын 1-ний өдөр хүртэл бүртгэж уралдаанд оролцуулах боломжтой. Энэ бүртгэлийн хугацаанаас хойш тухайн тэмцээний бүртгэл хаагдаж сүүлд бүртгүүлж оролцох харилцагчидын давуу байдлыг хязгаарлах болно. Дадлагын дансны тэмцээнд оролцогчдын тоо 5 (Таван) харилцагч оролцохоор бүртгүүлж мөнгөн хөрөнгөө шилжүүлсэн тохиолдолд тухайн тэмцээнийг хүчин төгөлдөр эхэлсэнд тооцож аваргуудыг шалгаруулна.

 

Арилжааны бодит дансаар шилдэгийг тодруулах тэмцээний журам нөхцөл

Маржин арилжааны бодит дансны уралдаанд оролцогч нь бүртгүүлэхийн тулд компанийн харилцах дансанд 300 (Гурван зуун) ам доллар түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг арилжааны дансандаа байршуулж тухайн хөрөнгөөрөө бодит арилжаа хийнэ. Бодит арилжааны дансны хөшүүрэг мөн адил 1:500 байна. Уралдаанд оролцогч нь хэдэн ч дансаар оролцож болно. Уралдаанд оролцогч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөний гүйлгээний утган дээр харилцагчийн дугаар болонReal Race гэсэн утгыг бичиж ирүүлнэ. Жишээ нь : 10064 Real Race,

Эдгээрээс ялгах зааваргүй шилжүүлсэн хөрөнгийг харилцагчид зөвхөн өөрийн арилжааны бодит дансаа зузаатгаж арилжаанд оролцож байна гэж ойлгоно. Бодит дансны уралдаанд оролцогч нь бүх төрлийн арилжааны хэрэгслүүдийг ашиглаж болно. Бодит дансны уралдаанд оролцогчидын бүртгэлийг 2023 оны 10-р сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэнэ. Бодит арилжаанд оролцогчид арилжааны хугацаа дуусахаас өмнө мөнгөн хөрөнгө татах боломжгүй. Хэрэв хөрөнгөө татах шаардлагатай гэдгээ нотолвол олсон ашгийг хасалт хийж анхны оруулсан хөрөнгөнөөс 15%-ийг (Арван таван хувийг/45 USD/) суутгаад үлдсэн хөрөнгийг гаргаж өгч болно.

Бодит маржин арилжааны тэмцээнд 4 (Дөрвөн) харилцагч оролцохоор бүртгүүлж мөнгөн хөрөнгөө шилжүүлсэн тохиолдолд тухайн тэмцээнийг хүчин төгөлдөр эхэлсэнд тооцож аваргуудыг шалгаруулна.

Арилжааны бодит дансаар тэмцээнд оролцогчид нь хамгийн багадаа 45 удаагийн арилжаа хийсэн байх үүрэг хүлээнэ. Энэ арилжаанд  лот харгалзахгүй. Гэхдээ нээлттэй арилжааны хойноос арилжаа хамгаалах (hedge trading) үйлдэл хийхдээ өмнөх нээлттэй арилжаанаас хойш 20 минут дотор нээсэн арилжаа хамгаалах (hedge trading) үйлдэл бүрийг арилжааны нэг үйлдэлд тооцохгүй болохыг анхаарна уу.

Тэмцээний аваргыг шалгаруулахдаа арилжааны дансандаа бусдаасаа хамгийн өндөр үнийн дүнтэй байгаа харилцагчийг шалгаруулах болно. Уралдааны өдөр тутмын явцын дүнг компанийн Facebook group дээр өдөрт нэг удаа мэдээлнэ. Тэмцээнд тэргүүлэгч харилцагчийн овог нэр, тодорхой нууцлах шаардлагатай мэдээллийг нууцлан арилжааны хуулгыг олон нийтэд нээлттэй тавьж болно.

Уралдаанд оролцохыг хүсэгч хэн бүхэн дадлагын болон бодит арилжааны данс эхлээд нээлгэсэн байх ёстой. Тэмцээнд оролцох харилцагчид нь өөрийн хүсэлтээ манай компанийн харилцах support@dorgoshi.com э-мэйл хаяг руу ирүүлж болно. Ингэснээр харилцагч таны дансны тохиргоонуудыг хийж тэмцээнд оролцогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэж авна. Хэрэв дээр заасан заалт, шаардлагыг хангаагүй улмаас тэмцээн хүчин төгөлдөр болоогүйд тооцсон тохиолдолд харилцагчидын шилжүүлсэн мөнгийг тэмцээн хүчин төгөлдөр болоогүйг зарласаны маргааш өдрөөс  буцаан шилжүүлнэ. 

Дадлагын болон бодит арилжааны дансаар уралдаанд оролцогчид нь тэмцээний сүүлийн өдрийн заасан цаг минутаас хойш нээлттэй арилжааг ашигтай алдагдалтай алин болохоос хамаарахгүйгээр бүх арилжаануудаа хаасан байх үүрэгтэй. Тухайн заасан цаг хугацаанаас хойш нээлттэй арилжаатай уралдаанд оролцогч байх юм бол үнийн дүнг харгалзахгүйгээр тэмцээний шалгуур шаардлагаар тэмцээнээс шууд хасагдсанд тооцож шалгаруулалтанд оролцуулахгүй гэдгийг нийт тэмцээнд оролцогч бүр ойлгосон байх үүрэгтэй.

Харилцагч та бүхний тэмцээнд нь амжилт хүсч, ашиг орлого өндөртэй байхыг “Доргоши” ХХК-иас ерөөж байна!

Эрсдлийн талаарх сануулга:
Хөрөнгөө хийсвэр өсгөж хөшүүрэг ашиглан валютын арилжаанд оролцох нь маш их эрсдлийг дагуулж байдаг тул та арилжаанд оролцож буй өөрийн хөрөнгийг богино хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн алдах эрсдэлтэйг арилжаа хийх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаан арилжаанд оролцохыг хатуу анхааруулж байна. Хэрэв ийм эрсдэлтэй арилжаа хийхэд бэлэн болоогүй байгаа бол эрсдэлгүй хийсвэр дансанд арилжаа хийж дадлагжихыг манай компанийн зүгээс санал болгож байна.

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Нэр:
И-мэйл:
Санал хүсэлт илгээх:
 

"Доргоши" ХХК

Монгол улс
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг 19-р хороо,
4-р хороолол,
60-р байр 139 тоот
Tel/Fax:976)88887279
E-mail: info@dorgoshi.com
Website: www.dorgoshi.com